Б.Чойжилсүрэн “UB PALACE”-ыг нурааж бетонон ширэнгэ босгох уу?

xpost 2025-03-13

UB PALACE –г нураахаар болсон талаар гитарчин Д.Өлзий-Орших тэргүүтэй урлаг соёлын алдартнууд өөрсдийн цахим хуудаснаа нийтэлж байжээ . Тэгвэл 3-р сарын 10 нд хамгийн сүүлийн тоглолтоо хийгээд тус газар нураагдахаар болж хаалгаа барьсан байна .

Тэгвэл UB PALACE-г хэн эзэмшиж байгаа талаар egazar.gov.mn сайтаас хайлт хийхэд энэ оны 1 –р сарын 17-ны өдөр эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн байна.

Газар өмчлөгч,эзэмшигч,ашиглагчийн мэдээлэл хэсэгт “Хурд стандарт ХХК” нэр дээр бүртгэгджээ.

Тус компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн компани аж . Иймээс удахгүй урлаг соёлын олон алдартны анхны гараа болсон олон жилийн түүхтэй тус газрын оронд орон сууцны хороолол,эсвэл худалдаа үйлчилгээний талбай баригдах нь цаг хугацааны асуудал.