
Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, сэтгүүлчдээс 22-05 цаг хүртэл мэдүүлэг авч ажилчдын утас, хард зэргийг хураан авчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах заалтаар шалгасан гэв.
Хамгийн сүүлд Ноорог.мн сайтын редакцаас иргэдийн улс төрийн боловсролд хөрөнгө оруулах зорилготой 18 ХОНОГ баримтат киног дуусгаснаа зарлаад байсан юм.
“18 ХОНОГ” баримтат кино нь Монгол улс УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа анхны сонгууль буюу 2024 оны 6 сарын 10-28 хооронд үргэлжлэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хоногууд мөн санал өгөх өдрийн бодит үйл явдлыг 5 өөр дүрийн амьдралаар дамжуулан харуулах зорилготой байжээ.
0 cэтгэгдэлтэй