НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.
Уг хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг хэлэлцжээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. МөнНИТХ-ын 24/34 дугаар тогтоолыг баталсны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг холбогдох албаныхан даалгасан юм.
Тэгвэл энэ хүрээнд урамшуулал олгох журмыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх аж. Иргэд зөрчил илгээж, түүнийгээ баталгаажуулснаар 10-20 хувийн урамшуулал авах юм байна. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгохоор тусгав.

-8° C
3588.75
0 cэтгэгдэлтэй