Өрхийн эмнэлгүүд 14:00 цаг хүртэл ажиллана

xpost 2-р сар 19

Баяр амралтын өдрүүдэд ажиллах эрүүл мэндийн байгууллагын цагийн хуваарийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ) танилцуулж байна.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинетууд хоёрдугаар сарын 18-20-нд 11:00-15:00 цагт ажиллана.

Харин Өрхийн Эрүүл мэндийн төвүүд энэ сарын 21-22-нд 10:00-14:00 цагт ажиллах хуваарьтай байна.