Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан. Ирэх дөрөвдүгээр сард станцын барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төслийн гүйцэтгэгчээр “Митайм Интернэйшнл” компани шалгарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслийг хэрэгжүүлж байна. Тус станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг орон сууцжуулахад цахилгаан, дулааны томоохон эх үүсвэр болох юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 2х150 МВт хүчин чадал бүхий хоёр блоктой байна. Агаар мандалд хаягдах утааны хийд агуулагдах NOx, SO2-ыг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологитой зуух ашиглана. Станцыг усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах байгальд ээлтэй шийдлээр барихаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжиж эхэлснээр жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4.8 сая ГДж байхаар ТЭЗҮ-ээр тооцоолсон. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлж, үлдсэн 10 хувийг станцын дотоод хэрэглээнд зарцуулна.


11° C
3566.2
3 cэтгэгдэлтэй
Heads up! The 22jlloginapp is actually pretty convenient. Makes logging in a breeze. If you use 22jl a lot, this is a must have. 22jlloginapp
Just wanted to share, eeejlcom is on my radar. Checking it out and so far, so good. Might be something you’re into too! eeejlcom
Sup dudes! Been spending some time on jljl44. Things are popping over there. Why not join in on the excitement? jljl44