ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар хэлэлцэж байна

xpost 4-р сар 29

Засгийн хуралдаан ээлжит хуралдаан эхэлээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

-Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Аргачлал батлах тухай” Засгийн-Улсын газрын тогтоолын төсөл /Төрөөс шинээр зөвшөөрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал/

-УлсынИх Хурлын гишүүн Э.Одбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт

-“Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Экспорт нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.