Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал өнөөдөр болно. Хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.
Одоо МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байгаа юм. Тэрбээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажилласан байдаг. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай юм байна.

18° C
3575.99
0 cэтгэгдэлтэй