“Хилчин” спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, Булган дэвжээний бөх Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт Ханы Аварга” дэвжээ, “Эрч” спорт хороо, Пирамид Орд ХХК, Эрдэм Транс ХХК-ийн бөх, Улсын үнэн зоригт харцага Э.Даш үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ,”Хилчин” спорт хороо, Ажнай корпорацийн бөх, Улсын начин Б.Гончигсүрэн, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд Улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Б.Нямсамбуу, Д.Батбаяр, С.Дорждалам нар үлдлээ.
Дараагийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2026.09.05-ны 11:00 цагаас Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг сумын цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

5° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
I’ve been trying different apps lately and this one is actually smooth. The payouts are fair and I love the variety of slots available. Definitely my new go-to spot. Check out jili0games for a great experience.
The app performance is amazing. No lag and very easy to navigate. It makes the whole experience so much more enjoyable. Download bdck4444comapp