Хонь: Шударга үнэнд тэмүүлэх өдөр

xpost 9-р сар 9

2026 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шударга үнэнд тэмүүлэх өдөр. Магадгүй та өнөөдөр энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх байх. Ихэнх хүмүүс чухал шийдвэр гаргаж болзошгүй. Өнөөдөр бусдын өмнөөс санаа зовох болно. Дотнын хүмүүсээ санаа сэтгэл болон эд материалын хувьд дэмжээрэй. Дотнын хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн оюун ухаанаа ашигла.

Үхэр: Арвич хямгач байж, төсвөө зөв хуваарил. Илүү санхүүгийн ашиг ирнэ. Харин энэ үед бага хэмжээний өрөө дарж эхэл. Гэр бүлийн гишүүдтэйгээ хамт шийдвэр гаргах хэрэгтэй. Чиний дэмжлэг тэдэнд маш гайхамшигтайгаар нөлөөлнө. Шинээр бизнес эрхлэгч нар орлого, ашгаа зөв хуваарил. Ашиг сонирхол нийлсэн хүмүүсийн уулзалт дээр биеэ зөв авч явж чадвал хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна.

Ихэр: Өнөөдрийн онцгой санаа таныг амьдралд идэвхтэй байлгах болно. Ихэнх хүмүүс өөрийнхөө нийгэмд хандах байр суурийг сайн тийшээ эргүүлж албаны асуудлаар шийдвэр гаргах болно. Амжилтын шат өөд авирах амттай ч бас үнэтэй байна. Өнөөдөр хүнтэй уулзахаар товлосон бол сайхан хувцасла. Анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг гэдгийг бүү мартаарай.

Мэлхий: Аливаа зүйлийг тайвнаар хүлээн авч тогтвортой бай. Эрсдэлтэй зүйл хийхээсээ өмнө бодол санаа болон дур хүслээ цэгнэ. Урьд урьдаас илүү өөрийн дотоод бодол руу илүү чиглэсэн өдөр байна. Чухал уулзалтад оролцох бол өөртөө бүү эргэлз. Хийж амжаагүй ажлаа дуусгах хэрэгтэй болно. Ямар ч үед нягт нямбай байхгүй бол хүмүүс таныг буруугаар ойлгох магадлалтай байна.

Арслан: Энэ өдөр олон үйл явдлын нийгэмд үр ашигтай чанаруудыг таньж авна. Өөртөө удирдагчийн үүрэг авахыг хичээнэ. Өөрөө голлох үүрэг гүйцэтгэхгүй байсан ч ямар нэг олон нийтийн ажил хэргийг хойш нь татахаас болгоомжил. Хожим харамсахгүйн тулд сайтар тунгаан бодож шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Олон хүний анхааралд өртөх магадлал нэмэгдэнэ.

Охин: Хэсэг хугацааны туршид хязгаарлагдсан байсан харилцаа холбооны шугамууд нээгдэх болно. Хэлэх гэснээ хэлэх үедээ цагаа зөв сонгох нь чухал. Мөн үл ойлголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо ч бодолтой байх хэрэгтэй. Бизнес, ажил мэргэжилтэй холбоотой таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх гэнэтийн орлого орж ирч болзошгүй. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авах болно.

Жинлүүр: Ажил хэрэгч хүмүүс гэрээ хэлэлцээр, худалдан авалттай холбоотой сайн мэдээ сонсоно. Ашиг орлогоо өсгөх эсвэл албан тушаал дэвших санал тавьсан бол түүндээ хүрэх бололтой. Сорилт шалгалтад бэлтгэж байгаа хүмүүс илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Та өөрийн гаргасан санаачилгаа сайтар нууцлахгүй бол хэн нэгэн таны санааг өөрийн болгож мэднэ.

Хилэнц: Од эрхэс сэтгэл зовоосон чиг хандлагыг тодорхойлно. Хийж байгаа үйлдэл бүрдээ засвар хий. Эсрэг тохиолдолд дараа нь харамсах болно. Бодсоноос чинь илүү хэцүү бөгөөд хийж чадахгүй ажилд санаархаад хэрэггүй. Хуурамч мэдээллийг сайн ялгаж салгах хэрэгтэй. Учир нь танд ямар нэгэн сонголт хийх шаардлага гарч магадгүй.

Нум: Нийгмийн томоохон ажлын талаарх төлөвлөгөө тань бүтэмжтэй байх болно. Уран бүтээл хийх, сурган хүмүүжүүлэх зэрэг нь танд хамгийн тохиромжтой үе. Өнөөдөр та олон ажлыг нэгэн зэрэг хийхээр оролдох тул эрүүл мэндэд нь шууд нөлөөлнө. Бясалгалаа хийхээ бүү март. Сайн унтаж амран эрч хүчээ сэлбэх нь таныг өвдөхөөс урьдчилан сэргийлнэ. Эсвэл урлагийн тоглолт үзэх нь ямар ч тайвшруулах эмээс илүү ашиг тус болно.

Матар: Илүү дайчин, урагшлах учир шалтгаан бий болох болно. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий, тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг чинь амар тайван байлгана. Таны төрөлх сайн зан чанарууд өнөөдөр идэвхижнэ. Та өөрийн төсөөллөө ашиглах үед ажил ч гэсэн зугаа цэнгэл мэт санагдах болно.

Хумх: Та өөрийгөө муу байна гэж санаа зовж байгаа бол тайвшраад гүнзгий амьсгаа ав. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоход тохиромжтой цаг. Санхүүгийн асуудлаа захирахад хүндрэлтэй байх боловч удахгүй сайжрах цаг ирнэ гэдгийг та мэдэрч эхэлнэ. Өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр нь хүссэн үр дүн бий болоход илүү баталгаа өгч чадна. Нийгмийн болон хувийн амьдралд илүү хөл хөгжөөнтэй байдал бий болох болно.

Загас: Бусдад нуруун дээрх ачаанаасаа жаахан ч гэсэн салахад нь чадах чинээгээрээ туслаарай. Харин эцсийн шийдвэрийг тэд өөрсдөө л гаргах болно. Хэрэв та хамтын бизнес эрхлэх гэж байгаа бол судалгааныхаа ажлыг өөрөө хариуцаж ав. Хоёр талын эрх ашгийг хамгаалахын тулд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Хайр дурлалдаа ухаанаа алдаж мэдэх тул хэт түргэн дотносох хэрэггүй.