2026 оны есдүгээр сарын 11-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ойлгомжгүй нөхцөл байдал бий болох ба хэн нэгэнтэй ирээдүйн тухай ярилцах хэрэг гарна. Магадгүй ямар нэгэн зүйлийг магадалж шалгаагүй ч зөв таамаглаж байж болох юм. Зарим хүмүүс өнөөдөр чухал ярилцлагад орно. Эсвэл чухал шалгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн бэлдэх хэрэгтэйг санаарай. Хэрвээ та тэвчээртэй байхгүй бол гаднын нөлөөллөөс болж удирдах албаныхантайгаа харилцахад хэцүү байх болно. Сэтгэл санаа ихээхэн тавгүй байгаа тул тэсвэр тэвчээрийг тань барна.
Үхэр: Өнөөдөр үнэнч шударга чиг хандлага зонхилох төлөвтэй байна. Од эрхсийн нөлөөгөөр чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр хүссэн төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Гэхдээ тооноос чанарыг илүүд үзэх үе. Бүх төрлөөр бүтээлч байж, шинийг эрэлхийлнэ. Өөрийн бүтээсэн эд хэрэгслээ зарах эсвэл гадаадад гаргах шинэ зах зээл судлах болно.
Ихэр: Татгалзаж чадахааргүй ажлын санал авах болно. Од эрхэс энэ өдөр таны харилцааны асуудалд голлон нөлөөлөх тул удаан хугацааны хамтын ажиллагаандаа нэр төртэй хандахыг дэмжиж байна. Хэдийгээр бүх юм саадгүй мэт байх ч тааварлаж байсан боломж бололцоо хүссэнээр болохгүй. Шийдвэр гаргахын өмнө бодит баримт дээр суурилж, тунгаан бодохыг сануулж байна.
Мэлхий: Нэр төрд саад болохуйц шалихгүй асуудлуудыг хөндөх хэрэггүй. Та бусад хүмүүст туслахыг хүсэх боловч энэ нь төвөг учруулж ажлыг чинь нэмэгдүүлж магадгүй юм. Гэхдээ харилцаа холбооны бүх давуу талыг хадгалахыг хичээ. Таны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа хамтрагчтай нартай ойлголцох хэрэгтэй болно. Та өөрийн оюун ухаан, сэтгэл зүрхээ тогтворгүй, сандарч мэгдсэн байдлаас хол байлга. Эрүүл мэндээ хамгаал.
Арслан: Одоогийн од эрхсийн хандлага нь таны өдөр тутмын уйтгартай хэмнэл, ажлын хэв маягаа өөрчлөх хэрэгтэйг сануулж байна. Хаана ч байсан үргэлж зохион байгуулалттай бай. Инээмсэглэн угтаж ирж байгаа боломж бүрийг алдалгүй ашигла. Гэхдээ мэдээж эрсдлийг тооцоолох ухаанаа алдаж болохгүй. Таныг ивээсэн чухал өдөр гэдгийг ухаарч өөрийн төрөлхийн сайн зан чанараа ашигла. Алдаа бүтэлгүйтлийнхээ талаар эргэж бодолгүй, аль болох хурдан мартахыг хичээ.
Охин: Ажил хэргийн холбоотой уулзалт хүссэн үр дүнд хүрэх нь танаас л хамаарна. Чухал асуудлыг шийдэхдээ баримт нотолгоонд илүү тулгуурла. Тогтвортой үйл ажиллагааг баримтал. Зөрчил маргаан гарч болзошгүй тул илүү чухал баримтыг гартаа оруулж ав. Хэдийгээр та үргэлж бусдын дэмжлэгийг аваад байдаггүй ч одоо таны гаргасан санаачилгыг хүмүүс дэмжиж байгааг мэдрэх болно. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж, бүтэлгүй хүмүүст итгэхээсээ татгалз.
Жинлүүр: Биеэ даасан эрч хүч дүүрэн давлагаа таныг нөмөрч үйл хөдлөлд зоригжуулна. Хэрэв та ямар нэг сонгуульд оролцож байгаа бол сонгогдох боломжтой. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Амьсгаагаа даран хүлээж бай. Зарим хүмүүст одоогийн завгүй байдлыг даах тэвчээр байхгүй ч санаа зовсны хэрэггүй.
Хилэнц: Гутрангуй үзэл, гуниглах хандлагаа няцааж зоригтой байх хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үүрэг хүлээнэ. Энэ нь таны эртнээс хийхийг хүсэж байсан зүйл мөн бол боломжийг сайн ашиглаж чадвал сэтгэл ханамж их өгөх болно. Зав гарган хувийн асуудлаа хөөцөлдөж, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Мөн хайр дурлалын харилцаанд үүссэн асуудлыг шийдэхэд хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс танд сануулж байна.
Нум: Мөрөөдөж байсан хүсэл болон гол төлөвлөгөө биелэх магадлалтай. Таны санхүүгийн амжилтаар ойр дотнын хүмүүс тань бахархах болно. Шүүмжлэх мэдрэмж өндөр байгаа болохоор аливаад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой. Ийм үед юу ч амласан үнэнийг далдлах хэрэггүй. Хэрвээ асуудал таны талд шийдэхгүй бол сэтгэл санаагаар унах болно. Эрүүл мэндийнхээ төлөө ямар ч тохиолдолд амар тайван байх хэрэгтэй.
Матар: Сэтгэл санаа өндөр байвал зарим таагүй дурсамжаа засаж чадна. Од эрхсийн нөлөөлөл таны бизнес ажил төрөлд түлхүү нөлөө үзүүлэх тул ажлаа сайн нягталж үзэх хэрэгтэй байна. Эрч хүч, урам зориг байдал өндөр болох нь ажлаа бүтэмжтэй байх суурь бүрдүүлэхэд танд туслах болно. Танд бүтээлч чадвар байгаа тул өсөн нэмэгдсэн эрч хүч, уран сэтгэмжээ зөв ашиглах хэрэгтэй.
Хумх: Аливааг зөв төлөвлөж чадвал зорилго тань биелэх болно. Хийхийг хүсэж буй бүх зүйлийн талаар сайн эргэцүүлэн бод. Хэрвээ та мэдлэгийн түвшингээ илүү дээшлүүлэх боловсрол эзэмшихийг хүсэж байгаа бол энэ нь таны ирээдүйн ажил мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлнэ. Таны санхүүгийн байдал муудаж эхлэх үед хураасан хадгаламж үр дүнгээ өгнө. Харин үнэтэй эд зүйл худалдан авахад бүү зарцуул. Дэмий зүйлд мөнгөө үрэхээс болгоомжил.
Загас: Аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байхыг хичээ. Таны нэр хүнд өндөр байх бөгөөд хөгжилтэй арга хэмжээнд оролцвол танд ганцаардаж байх ч цаг олдохгүй. Гэхдээ хайртай хүндээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Ямар нэгэн хууль бус үйлдэл гаргавал аюултай байдалд орно. Мөн хэт их дур хүсэлдээ автагдах хэрэггүй.

3° C
3595.64
0 cэтгэгдэлтэй