Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лаборатори нь Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн нэгдүгээр байр руу шилжин орох болжээ. Иймд 2026 оны есдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, ахуйн хими, бусад төрлийн дээжийг хүлээн авахгүй, түр хугацаагаар зогсоох болсныг мэдэгдлээ.
Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа дуусаж, лабораторийн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл итгэмжлэгдсэн бусад лабораторид хандахыг зөвлөв.
Харин усны шинжилгээний дээжийг Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын хоёрдугаар байранд есдүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, шинжилгээ хийх боломжтой ажээ.

7° C
3595.64
0 cэтгэгдэлтэй