Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 12-13-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр -5 градус давж цочир хүйтэрнэ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 12-13-нд шилжих шөнө Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Булганы хойд сумдын нутгаар хөрсөн дээр 0 градус давж цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 14-16-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч хадланчид, тариаланчдад тариа, ногоо хураахад цаг агаар тогтуун тохиромжтой байна.
Есдүгээр сарын 12-ны 20:00 цагаас есдүгээр сарын 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Онон голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгааар +15…+20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +27…+32 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, Туул голын хөндийгөөр -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус,өдөртөө +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч -1…-3 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч -4…-6 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

3° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Really loving the variety of options available here. It keeps things exciting and I never get bored. Cheers to the team at bdzb777 for this awesome experience.