Барьж байсан барилгын гадна пасад шатжээ

xpost 9-р сар 13

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар дугаар хороо их хэмжээний хог шатаж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 12-ны өдрийн 17:09 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын нэгдүгээр давхраас гуравдугаар давхар хүртэл гадна дулаалгын хөөс, мөн хашаанд 10х20 метрийн хэмжээтэй барилгын их хэмжээний хог шатаж байсныг унтраасан байна.