Монголын Бурханы Шашны Их сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

xpost Лхагва гараг

Монголын Бурханы Шашны Их сургуулийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолыг МБШИС-ийн ректор, доктор (Ph.D), дэд профессор Ж.Лхагвадэмчиг нээж, мөн тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, гэвш лхаарамба, профессор Д.Жавзандорж нийт багш, оюутнуудад эрдэм номын өндөр амжилт хүслээ. Ахлах багш Х.Бямбажав нийт оюутнуудад хандан, эрдэм мэдлэгийг тууштай хичээл зүтгэлээр эзэмшихийн чухлыг онцлон захисан юм. МБШИС нь 2026–2027 оны хичээлийн жилд Буддын гүн ухаан, шашин судлал, хэл шинжлэл, уран зохиол, уран зураг, сэтгэл судлал гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрөөр элсэлт авч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна.