Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хүн амын өсөлт, сургуулийн насны хүүхдийн тооны нэмэгдэлтэй уялдан боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, сурагчдын суралцах орчныг стандартын шаардлагад нийцүүлэх зорилгоор аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга буулгалтын ажлыг “Голомт констракшн” компани, сургуулийн гадна талбай, тохижилтын ажлыг “Сутай жинст” компани хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга М.Мөнхбат, аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд, Замын-Үүд сумын ИТХ-ын дарга О.Үүрцайх, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр болон барилгын гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцлоо.

11° C
3595.64
0 cэтгэгдэлтэй