Томуугийн эсрэг вакцинжуулалт 49 хувьд хүрлээ

xpost 9 цаг 43 минутын өмнө

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ. 2026 оны есдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 245,108 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Улаанбаатар хотод хамралт 53.8 хувьтай байна.

Хамралтаараа нийслэлд: Сонгинохайрхан дүүрэг – 67.0% , Хан-Уул дүүрэг – 62.5% , Багахангай дүүрэг – 57.6%

Орон нутагт вакцинжуулалтын хамралт 42.3 хувьтай байна. Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй: Сэлэнгэ – 58.6% , Дорноговь – 58.3% , Архангай – 56.9% , Ховд – 54.4% , Орхон – 52.4%

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна. Нийслэлд: 6 сар–1 нас: 22.4% , 1–2 нас: 21.9% , 3–6 нас: 61.3%