Байшин шатаж 39 настай эрэгтэй нас баржээ

xpost 2 цаг 9 минутын өмнө

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчид иргэн А-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн А /39 нас, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасагт шилжүүлэн өгсөн байна.