Налайх дүүргийн гуравдугаар хороонд суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 20-ны өдрийн 13:45 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-гийн “Toyota Sai” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баганхангай дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Ч-гийн “Toyota Prius-50” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн У /40 настай, эмэгтэй/-ийн баруун хөл, иргэн Ч /34 настай, эмэгтэй/-ийн баруун хөл тус тус автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

-11° C
3600.42
1 сэтгэгдэлтэй
Super easy registration process and I was able to start playing in minutes. The odds are very fair. Love vnkke789 so far.