Ирэх хаврын хэрэгцээнд 15–20 мянган тонн мах бэлтгэнэ

xpost 1 цаг 52 минутын өмнө

Нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна.

2026 оны хаврын улирлын нөөцийн мах бэлтгэлд есөн аж ахуйн нэгж 5016,5 тн мах бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас 4864.5 тн мах үйлдвэрийн аргаар бэлтгэн нөөцөлжээ.