Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы даваа гараг(2026.09.21)-ийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлхээр товлогдсон. Өнөөдрийн чуулганаар
- Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой.
Гэвч УИХ-ын чуулган ирц бүрдээгүй учраас одоог хүртэл эхлээгүй байна. 15:55 цагийн байдлаар ирвэл зохих 126 гишүүнээс 58 гишүүн ирж, 46 хувийн ирцтэй байна.
П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Дэлгэрсайхан, Да.Цогтбаатар нар гадаад томилолттой байгаа бол Ш.Бямбасүрэн, Д.Жаргалсайхан, С.Замира нар орон нутгийн томилолттой ажиллаж байгаа аж. Эмнэлгийн чөлөөтэй Ж.Баясгалан, Ц.Мөнхбат, Б.Пүрэвдорж, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд, М.Ганхүлэг нар байгаа бол чөлөөтэй Б.Бейсен, Б.Мөнхсоёл нар байна.
Чуулганд тодорхой шалтгаангүйгээр ирээгүй гишүүдийн нэрсийг танилцуулж байна.
О.Алтангэрэл, Н.Алтанхуяг, Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, О.Амгаланбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ж.Батсуурь, Х.Баттулга, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Х.Болормаа, Э.Болормаа, А.Ганбаатар, Г.Ганбаатар, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Ч.Номин, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, М.Сарнай, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Тулга, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Г.Хосбаяр, О.Цогтгэрэл, Ө.Шижир, Д.Энхтуяа.

21° C
3595.64
0 cэтгэгдэлтэй