АТГ-ын мөрдөнд 994 хэрэг шалгагдаж байна

xpost 1 цаг 46 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 14-20-нд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 994 хэрэг шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.