БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2026.09.25 / БААСАН ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР ХАР БАР ӨДӨР
Үс засуулбал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 06.43-18.45
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхү
Суудал: Мод
Аргын тооллын есдүгээр сарын 25, Сугар гараг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хар бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:43-18:45. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.

-14° C
3600.42
0 cэтгэгдэлтэй