Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 27-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 26-ны 20:00 цагаас есдүгээр сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 26-27-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Тэрэлж голын эхээр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -3…+2 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Алтайн өвөр говиор +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх шөнөөсөө 5-7 градусаар хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Өмнөх шөнөөсөө 9 градусаар хүйтэрч шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Өмнөх шөнөөсөө 7 градусаар хүйтэрч шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

-10° C
3600.42
2 cэтгэгдэлтэй
The graphics are stunning and the gameplay is very engaging. I found some really unique titles here that I haven’t seen anywhere else. Check it out at ad7777game
Easy navigation and a wide range of games. I appreciate how stable the site is even during peak hours. Glad I found plus777comlink