Утаажилтын бүсээс 25 иргэнийг аюулгүй газарт гаргажээ

xpost 9-р сар 28

Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд барилгын В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага 2026 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 10:32 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 иргэн /19 том хүн, 6 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.