“Би залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ж болон түүний нөхөр рүү …0102 төгсгөлтэй утасны дугаараас өөрийгөө СБД-ийн цагдаагийн газрын мөрдөгч хэмээн танилцуулсан байна. Улмаар та бусадтай хуйвалдаж, 385 сая төгрөгийн хэрэгт холбогдсон учир таны дансанд барилт хийнэ. Дансанд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгах учир мөнгөө нэр бүхий прокурорын дансанд шилжүүл. Хэрэв харьяа нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллагад мэдэгдвэл таныг хэрэгт татна гэх зэргээр айлган сүрдүүлж, нийт 17 сая 387 мянган төгрөг шилжүүлэн авч залилсан нь тогтоогджээ.
Сүүлийн 14 хоногт дээрх аргаар иргэдийг залилсан 11 үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж иргэдэд 80 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Цагдаагийн байгууллагаас дансны мэдээлэл шаардаж, утсаар холбогдохгүй тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-10° C
3600.42
1 сэтгэгдэлтэй
The mobile app runs perfectly on my device and never crashes during live matches. I appreciate the real time odds updates and the straightforward deposit process. It makes my gaming sessions much more enjoyable. betstarexch365apk