Нийт дуудлагын 83 хувь нь объектын гал түймэр байна

xpost 10-р сар 5

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага, мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 83 хувь буюу 69 нь объектын гал түймэр, 12 хувь буюу 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,4 хувь буюу 3 нь ой, хээрийн түймэр, нэг хувь буюу нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.