Ослын улмаас хоёр хүний амь эрсэджээ

xpost 10-р сар 5

Аравдугаар сарын 4-ний өдөр хоёр хүний амь хохирсон зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, тухайн өдрийн 20:05 цагт цагдаагийн байгууллагад “Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ осолдож, хоёр хүний амь эрсэдсэн осол гарсан байжээ. Тухайн ослыг Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн газраас шалгалт явуулж байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомжтой зорчино уу.