Мотоциклын жолооч гэмтжээ

xpost 10-р сар 5

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний өдрийн 16:00 цагийн орчимд “Их нарангийн замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тухайн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius-41 маркийн тээврийн хэрэгсэл MT-7 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч гэмтсэн болох нь тогтоосон.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байна.