Бар, нохой жилтнээ эерэг сайн

xpost 10-р сар 11

БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2026.10.11 / НЯМ ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Дөрвөн ногоон шар морь өдөр

Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 07.05-18.13

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдалга: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын аравдугаар сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 1, Тэргүүн дагуул одтой, шар морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 07:05-18:13. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.