Гал түймрийн улмаас 38 настай эрэгтэй түлэгджээ

xpost 10-р сар 12

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 18:58 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 25 метр хашаа, иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Г /38 настай, эрэгтэй/-ын толгойны ар хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.