2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ирээдүйн төлөвлөгөөнд таныг юу хүлээж буйг оновчтой тодорхойл. Учир нь ойрд таныг их ажил хүлээж байна. Хуучин өр ширээ даруй төл. Харин чөлөөт цаг гарвал хайртай хүнийхээ сэтгэлийг татах арга бодож гадуур зугаалж, спортын тэмцээн уралдаан үз. Хувийн амьдралын аз жаргал таныг баяр хөөртэй болгох болно.
Үхэр: Зарим хүмүүс дэлгүүр хэсэхэд ач холбогдол өгнө. Та өөрийнхөө юунд дуртай болох юу илүү зохихыг мэддэг учраас сонголтдоо итгэлтэй байж болно. Шинэхэн хосууд өнөөдөр үдшийг хамтдаа өнгөрөөвөл амьдралын тань гайхалтай мөч байх болно. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээсээ болж толгойгоо эргүүлэх бололтой. Гэвч энэ хайрын учралаа удаан үргэлжилнэ гэж бүү найдаарай.
Ихэр: Эргэлзээтэй байсан асуудал арилах тул чухал зүйл тодорхой болж ирнэ. Гэхдээ таны эрч хүч хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тулд амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ. Хамгийн гол нь ажил амралтаа зөв зохицуул. Элдэв зүйлд санаа зовохоо боль. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуухан байгаа бол өөрийгөө сэргээх ямар нэг зүйл хий. Өөрийнхөө эрч хүчийг мэдэрч, өөртөө итгэлтэй байвал амьдралдаа хэрэгтэй
өөрчлөлтийг хийж чадна.
Мэлхий: Өнөөдөр аль болох сэтгэл хөдлөлөө барь. Хайр дурлалын бүтэлгүй санаа, хий хоосон бодол төрж магадгүй. Романтик харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм. Өөртөө итгэлтэй болохын тулд гадаад үзэмж гоо сайхандаа анхаарч, өмсөх хувцсаа чанартай болгоорой. Бусдын өгөх үнэлэмж бүхэн үнэн байх албагүй. Ирээдүйнхээ төлөө өөрийн нөөц бололцоог нээх эрэл хайгуул хий.
Арслан: Эрүүл агаарт гарч зугаалах нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Хөдөө аялах эсвэл амьдардаг газрынхаа эргэн тойрон хийх зугаалга аль нь ч байсан сонирхолтой байх болно. Эрч хүчийг сайн нэмэгдүүлэх болно. Үнэтэй зүйлс худалдан авах нь таны дансыг улайлгана гэдгийг сана. Хайрттайгаа маргасан явдал таны үнэлэмжийг өөрчлөх болно. Та уучлахад хир хол байгаа вэ гэдгийг өөртэйгөө ярилц.
Охин: Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй болжээ. Учир нь энэ өдөр эрч хүчээ сэлбэх амралт хойшлогдох бололтой. Аз туршсан үйл ажиллагаанаас холуур бай. Өнөөдөр өөрийгөө үнэлэх үнэлэмж тань өөрчлөгдсөн байвал бүү гайхаарай. Энэ нь эд материал, хувийн өмч хөрөнгөнд анхаарлаа хандуулах аятайхан боломж байх болно. Залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой. Удаан хугацааны дараа хайртай хүмүүс хоорондоо хэчнээн олон адилхан талууд байгаагаа олж харах бололтой.
Жинлүүр: Ажлын ачаалал их байсан ч өнөөдөр хотоос гарч амрах хэрэгтэй. Хэтэрхий их ажиллах нь таныг ядраасан бол үр хүүхдүүдтэйгээ тоглож цагийг өнгөрөө. Амьдралын хэмнэлээ бага багаар багасга. Та хийж байгаа ажилдаа баяр хөөртэй хандах болно. Өнөөдөр эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй.
Хилэнц: Энэ өдөр өөрчлөлт нь маш чухал байна. Залуу хүмүүс урлаг уран сайхан эсвэл шинжлэх ухааны шинэ чиглэлүүдийг сонирхож, эрж хайсан туршилт хийнэ. Мөн адал явдал, амьдралд тэмүүлэх эрмэлзэл таныг их эзэмдэнэ. Холын аялал нь мэдлэгээ өргөжүүлэхэд таатай нөлөөлнө. Одоогийн амьдралаар хүсэл мөрөөдлөө дарж, шийдэмгий биш байх хэрэггүй.
Нум: Дотнын харьцаанд тогтворгүй байдал бий болно. Эрч хүчийг барсан харилцаа биеийн эрүүл мэндийг доош татна. Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал эрч хүчээ сэргээх үйл ажиллагаанд оролц. Ойрд уулзаагүй найзууд таныг урих бололтой. Өөртөө анхаарал тавих хэрэгтэй бөгөөд эрч хүч, урам зоригоо дүүрэн байхыг хичээ. Энэ нь таны бие болоод сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадварыг сайжруулна.
Матар: Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Ойрын хугацаанд орлого зарлагаа тооц. Хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уур амьсгал гарах болно. Хосуудын хооронд үл ойлголцол бий болсон бол бие биеэ сайн таних сорил хэмээн үзэж, эергээр хүлээн авах хэрэгтэй. Та өөрийнхөө хүсэж байгааг хайртай хүнийхээ төлөвлөсөнтэй аль хир нийцэж байгааг мэдэх хэрэгтэй болно.
Хумх: Сайхан сэтгэл болон сайн нөхөрлөл энэ өдрийн гол зүйл байх болно. Энэ боломжийг ашиглаж таарамжгүй байсан харилцаагаа сэргээ. Боломжтой бол найз нөхөдтэйгээ цагийг хөгжилдөн өнгөрүүлээрэй. Тэд таны сэтгэл санааг дэмжиж урам зориг өгнө. Хайртай хүнтэйгээ үүссэн асуудлыг хэрхэн зохицуулах талаар ярилцахад яг тохирсон цаг үе.
Загас: Хамаатан садан дээрээ зочилж очиход тохиромжтой өдөр. Хайртай хүнтэйгээ хамт хаа нэг тийшээ явахаар төлөвлөх нь амралтын өдрүүдийг сайхан өнгөрөөх боломж олгоно. Гэхдээ хайр дурлал таныг бүрэн эзэмдсэнээс болж амьдрал тань зөвхөн сэтгэл хөдлөлдөө удирдагдаж болзошгүйг анхаар. Хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Эрүүл мэнддээ маш сайн анхаар. Хяналтаа алдахаас болгоомжил. Замын түгжрэл таныг уцаарлуулж мэдэхээр байна. Ямартай ч өнөөдөр сайхан зан ааштай байхыг хичээ.

-14° C
3600.42
0 cэтгэгдэлтэй