БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2026.09.10 / ПҮРЭВ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 06.22-19.16
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Аргын тооллын есдүгээр сарын 10, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Бага морь одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:22-19:16. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

3° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
Seriously, if you’re looking for a comprehensive gaming hub, check out youtube 1 safety. It covers everything from slots to live casino. Just remember to verify the site details first; the payment options are solid, but always confirm the latest terms!