Монгол Улс, Оросын Холбооны Улсын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедицийн хайгуулын баг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул, малтлагын ажлыг амжилттай үргэлжлүүлж байна. Хамтарсан багийнхан Халхын голын байлдааны талбарт нарийвчилсан судалгаа хийх явцдаа амь үрэгдсэн 78 дайчны шарилын үлдцийг илрүүлж, тухайн үеийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж байсан 12 нэр төрлийн 3073 гаруй сум, галт хэрэгсэл болон мина, тэсрэх зүйлсийг олж тогтоосон байна.
Хайгуулын багийнхан малтлага, судалгаа хийсэн талбайнхаа ухсан газруудыг эргүүлэн булж, байгаль орчны нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байгаа бөгөөд энэ удаагийн экспедицийн ажил төлөвлөгөөний дагуу энэ амралтын өдрүүдэд дуусах ажээ.
Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн энэхүү экспедици нь дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний шарилыг эргэн нутаглуулах, цэргийн түүхийн судалгааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

8° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
I’ve been trying a few platforms lately and this one really stands out. The interface is smooth and the payouts are surprisingly fast. Definitely worth a try for anyone looking for a reliable spot. Check out bdmegapari for a great experience.