БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2026.09.12 / БЯМБА ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 06.25-19.12
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Аргын тооллын есдүгээ сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 1, Тугчин одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 06:25-19:12. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

8° C
3595.64
1 сэтгэгдэлтэй
This site has such a great vibe and the community is awesome. I had a great run last night and the withdrawal went through instantly. Give phkiligph a try.