Охин: Амралт зугаалгад сэтгэл татагдана

xpost 9-р сар 13

2026 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн эерэг хандлага тань руу эргэх болно. Таны анхаарлыг татаж толгойд чинь эргэлдсэн янз бүрийн бодол амрах зав чөлөө өгөхгүй хэдий ч та аль болох тайван байх хэрэгтэй. Бүтэшгүй болон биелэх нөхцөл байдал нь бүрдээгүй санаануудыг орхи. Гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүддээ анхаарал хандуулж, тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл ажлын ачааллаас гарч чадна. Мөн үүний үр дүнд таны амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна.

Үхэр: Өнөөдөр од эрхсийн нөлөө таныг завгүй байлгана. Хамтын үйл ажиллагаанаас болж сэтгэл хөдлөлд автаж магадгүй. Хэрэв таны оролцоо сэтгэлд тань нийцэж байгаа бол бүү сандар. Харин ч таныг гэр бүлээс тань холдуулж буй ачаалалтай цагаа багасга. Аль болох тайван байж, ойр дотнын хүмүүстэйгээ хамт гэртээ амар. Ганц бие хүмүүс ажилдаа хэт анхаарснаар хувийн амьдралаа хайхрахгүй байгаа мэдрэмжийг амсана.

Ихэр: Мөрөөдлийн байшингаа худалдаж авах хүсэл төрөх болно. Худалдаж авах эсвэл зарах, түрээслүүлэх зэрэг өмч хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг явагдах бололтой. Хүмүүс өөрсдийн хайр дурлалын дур хүслээ илэрхийлэхэд тохиромжтой үе юм. Мөн өөрийн гадаад үзэмжид өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой. Орой бага зэрэг хөгжилдөх учраас зарлага гарах нь мэдээж. Тиймээс гамнах хэмнэх талаас бодоход гэмгүй.

Мэлхий: Хүч чадалтай хүмүүс нэгэн хэвийн байдлаас залхаж буй бол сонирхолтой үйл ажиллагаанд оролц. Болох үйл явдал таны уйтгар багасгах болно. Санхүүгийн хувьд тогтвортой байх нь өмч хөрөнгөө хэрхэн эзэмшиж хуваарилахаас голлон хамаарна. Та яарснаас буруу шийдвэр гаргахад хүрнэ. Романтик харьцаанд хурдан дотносох хүсэл нэмэгдэнэ.Ганц бие байгаа хүмүүс бусадтай танилцах уулзалтад уригдана. Их дур хүсэл таны хайрын амьдралыг адал явдалд умбуулна.

Арслан: Өнөөдөр гэр орондоо засвар хийхэд маш таатай өдөр байх болно. Хэрвээ та аль хэдийн гэрээ тохижуулаад эхэлсэн бол өнөөдөр энэ ажил маш ахицтай үргэлжлэх болно. Гэртээ өөрийн гараар засвар хийх гэж байгаа бол ойр дотнын хүмүүсээсээ ч тусламж авахыг хичээ. Гэхдээ орон гэрээ хямд төсөр үнээр засварлах хэрэгцээтэй байсан ч эцсийн үр дүнд нь та сэтгэл хангалуун байх хэрэгтэйг сана. Зарим зүйл дээр мөнгөө хэт их хэмнэх хэрэггүй байх.

Охин: Амралт зугаалгад сэтгэл татагдана. Хэцүү байсан ч найзаасаа мөнгө зээлэхээсээ болгоомжил. Энэ үед үүсэх үл ойлголцол найзын харилцаанд сэв суулгана. Хэрэв таны эрч хүч хязгаарлагдмал мэт санагдвал урьд өмнөхөөсөө илүү тэсвэр тэвчээртэй байдлаа харуул. Үр хүүхдээ анхаарч, илэн далангүй ярилц. Үл ойлголцол үүсгэж байсан асуудлаар ойр дотно яриа өрнүүлээрэй.

Жинлүүр: Хэт их чармайснаасаа болж та амрах үедээ амарч чадахгүй болох вий. Зарим ажил аяндаа таатай болох мөч ирэх тул сайхан амарч, эрч хүчээ сэргээ. Тухтай байдлаа нэмэгдүүлэх, орчноо өөрчлөх зэргээр сонирхдог зүйлээ хий. Өөрийн оюун санаанд нөлөөлөх амьдралын мөн чанарын тухай асуудалд нээлттэй ханд. Ямар нэг арга хэмжээ авах ёстой байсан асуудал эергээр шийдэгдэх болно.

Хилэнц: Гэр бүлийн гишүүн сайн холбоо харилцаатай байх нь танд таалагдана. Хосууд үнэхээр бие биедээ уусан шингэсэн мэт байж хайр сэтгэлээ бататгаж байгаа нь бахархалтай байна. Мөн сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах их тухтай байна. Хуучны танилтайгаа тааралдана. Эртний дурсамжаа санагалзсан хүмүүс сайхан мэдрэмж олж авна. Сэтгэл санаагаа тайван байлгах нь бэрхшээлийг нимгэлэхэд тус болно.

Нум: Энэ өдөр гэр орны ая тухтай байдлыг бүрдүүлснээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж чадна. Бухимдал стресс үүсгэхгүйн тулд гэр бүлдээ анхаарал тавь. Өөрчлөлтөөс бүү хойш суу. Таны гэр бүлд тав тухыг авч ирнэ. Ганц бие хүмүүс хайртай учрах магадлалтай. Хувийн амьдралдаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах болон эрс шийдвэр гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Дотно харилцаанд шинэ танил саад болж болзошгүй.

Матар: Өвөрмөц уур амьсгалд шинэ харилцаа үүсэх боломжтой өдөр. Гэнэтийн учрал таныг төөрөгдүүлэхээс сэрэмжил. Хэн нэгэн эрх мэдэлтэн гэнэтийн шийдвэрээр олон хүний бодож төлөвлөснийг өөрчлөх нь нийгэмд бухимдал бий болгоно. Сэтгэл хөдлөлөө ил гаргахаас зайлсхий. Ийм үед олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох зэргээр цагийг өнгөрөө. Та ганц бие бол олон сонголттой нүүр тулна. Танд хайр дурлал, хөнгөн сээтгэнэл тохиолдож магадгүй.

Хумх: Од эрхэс таны зам дээр саад тавьсан байна. Сайхан амарч гэрийнхээ ажилдаа анхаар. Ойр дотнын хүмүүстээ хайр халамж тавихыг санал болгож байна. Хууч өвчний улмаас ядрах шинжтэй байна. Энэ үед өөрийн дураараа занг татах хэрэгтэй. Эргэлзээтэй зүйлүүд дээр бусадтай асуудал үүсгэх хэрэггүй. Найз нөхөд болон гэр бүлээ тааламжтай уур амьсгалд байлгахыг хичээ.

Загас: Бусад хүмүүст таагүй сэтгэл үлдээхээс болгоомжил. Ямар нэгэн сэтгэл хөдлөлт автсан шийдвэр бүү гарга. Бусдын зөвлөгөө болгон танд тохирох албагүй гэдгийг сана. Бага зэрэг бодож эргэцүүлэхийн тулд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж, амралтад явж болно. Хэрвээ хол газар аяллаар явах боломжгүй бол ядаж л чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрүүл.