Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна.
Есдүгээр сарын 15-ны 20:00 цагаас есдүгээр сарын 16-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.2 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндий 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутаг, Орхон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0…+2 градус, бусад хэсгээр +8…+10 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

7° C
3595.64
2 cэтгэгдэлтэй
The game variety is top notch and I love the interface. Definitely my new go-to spot, check out slotmestre777 if you love slots.
I was skeptical at first but the big wins are real here. The site is stable and doesn’t lag during peak hours. Big thumbs up for 389win55.