Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, доктор Эрхан Афёнжу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цэргийн боловсрол, сургалт бэлтгэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Хошууч генерал Д.Ганхуяг хоёр улсын батлан хамгаалах салбарын өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгааг онцолж, Туркийн талаас Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, цэргийн боловсрол олгоход үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.
Профессор, доктор Эрхан Афёнжу айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, ирэх жилүүдэд Туркийн Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцах Монголын цэргийн алба хаагч, оюутны тоог нэмэгдүүлэхэд анхаарч, цэргийн түүх, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Тэрээр мөн дэлхий дахинд цэргийн урлаг, дайны шинж чанар, онол, үзэл баримтлал хурдацтай өөрчлөгдөж байгаатай уялдуулан шинэ чиг хандлагыг сургалтын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулиудын боловсрол, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.



-10° C
3600.42
3 cэтгэгдэлтэй
Great experience so far. The rewards system is fair and the community seems really active. Definitely my new favorite spot. Explore wingdas6.
Quick access and no fuss. I love that I can jump straight into my favorite games without any annoying glitches. Very reliable platform. 291jililogin
Living in Mexico I always struggle to find platforms that accept our local payment methods but this place makes it so easy. The interface is intuitive and I never have to wait hours just to cash out. The chat team even speaks our language and gets straight to the point. Visit m333casino for a seamless experience