Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 2-3-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 30-ны 20 цагаас аравдугаар сарын 1-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -10…-15 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

-10° C
3600.42
2 cэтгэгдэлтэй
Just finished reading your post on responsible gaming; JL11’s RNG transparency is refreshing. Check their verified jl11 app download apk for safer, data-optimized slots before depositing today!
I have tried many platforms but npjili77 feels like it was built with players in mind. The mobile app works perfectly on my old phone and the chat support is available around the clock. My recent withdrawal was processed same day which says a lot about their reliability. Give it a spin and see for yourself. npjili77