УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.10.01/ дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болж байна. Санал хураалтаар 57.1 хувь нь дэмжлээ. УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар чуулганы хуралдаанд танилцуулахаар болов. Хоёрдугаарт, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор байнгын хорооны тогтоолын төсөл /шинжээч томилох тухай/ асуудлыг хаалттай хэлэлцэхээр болсон юм.

-9° C
3600.42
1 сэтгэгдэлтэй
That was amazing